Angel
2011-04-04,18:22
НУУЦ
Эмэгтэйлэг зан чанар Эмэгтэйлэг байдал бол хүн бүхэнд байх нандин чанар юм. Бид зорилготойгоор бий болгосон эмэгтэйлэг чанарын тухай ярьж чадна. Учир нь эмэгтэйлэг байдал нь хүйсний учир зүйг сайжруулан бий болгож байгаагаас гадна энэрэнгүй нинжин сэтгэлийг хүмүүн бидэнд төгс болoход нэмэлт чимэг болж байгаа юм. Амьтны ертөнцөөс муурыг жишээ болгон авч үзье... Бид муурны эр эмийг ялгаж чаддаггүй. Ялгаа нь: эр нь арай том биетэй тэд бүгд л уян налархай бас дэгжин. Хүн төрөлхтний зан чанар нь төрөлхийн байгалиасаа эмэгтэйлэг, хөгжингүй мөн мэдрэмтгий байдаг. Мэдээж энэ зан чанар нь өөрийгөө хөгжүүлсэн тохиолдолд илүү илэрнэ. Та өөрийгөө хэр хөгжүүлэн боловсруулна төдий чинээ таны дотоод сэтгэл дээшлэн ариусна. Таны дотоод бодол санаа болон гадаад байдал чинь хоорондоо холбоотой байдаг учраас та өөрийгөө дээд зэргээр хөгжүүл, нарийн мэдрэмжтэй бай. Инээд хөөр бол ухаалаг, оюунлаг байдлын шинж юм. Хэрэв бид түрэмгий хоорондоо дайтаж байгаа одоогийн энэ харгис дэлхийд өөрсдийгөө өөрчлөхгүй энэ хэвээрээ байх юм бол цаашид хэзээ ч хөгжихгүй. Үүгээрээ өөрсдийн ирээдүйн үр удамдаа ихээхэн хор уршиг тариж байгаа гэдэгтэй та бүхэн санал нэгтэй байгаа байх. Энэ асуудалд туслах арга бол нийгэмд хүчирхийлэлгүй, энх тайвныг бий болгодог эмэгтэйлэг зан чанарыг өөртөө хөгжүүлэх нь зүйтэй. Сайхан бодол сайн үйлсэд хүрдэг. Эелдэг байнаа гэдэг хүндлэхийн нууц түлхүүр эмэгтэйлэг байдлын гол үндэс мөн бөгөөд хүндэтгэлд хүрэх шинэ замыг хайж бий болгох нь чухал .Та доорх зан чанаруудыг өөртөө бий болгоорой. Мухар сүсэггүй, Нийлэмжтэй, Сахилга, дэг журам, Цэвэр ариун бодол, Гадаад гоо сайхан, Дотоод гоо сайхан. Хүний биеийн сэтгэл дотор байх хамгийн сайхан гоо үзэсгэлэн бол эмэгтэйлэ
Гурав дахь нүд
Билгийн мэлмий Бурхантай нэгэн цагт хүмүүс хамт амьдардаг байсан бөгөөд бүтээгчдийн эрх мэдлийг нь булаан авахын тулд түүнийг хөнөөх бүтэшгүй санаа хүмүүст төрсөн хэмээн эртний судар бичгүүдэд өгүүлсэн байдаг.Гэхдээ хүмүүс бурхан тэднээс илүү холыг харж илүү ихийг мэддэгийг сайн ойлгоогүй байж. Бурханаас урваж тэрслүү санаа гаргасны хариу шийтгэл болгож хүмүүсийн гурав дахь нүд, зөн билгийн чадвар нь зөвхөн өөрсдийгөө хөгжүүлсэн хүмүүст идэвхижихээр болгожээ.Үлгэр домогт л гардаг гурав дахь нүдийг ажна чакра,үүрдийн мэлмий, билгийн нүд хэмээн нэрлэсээр иржээ. Хараагүй Ванга далдыг яаж хардаг байв Болгарын зөн билэгч, далдыг харагч Ванга насан туршдаа хорвоог харах нүдгүй байсан ч дээд тэнгэрээс заяасан ховор чадвартай нэгэн байсан.Вангаагийн өгүүлсэнээр тархинд нь хаа нэгтэйгээс мэдээлэл дамжуулдаг байж. Түүнийг амьд сэрүүн байх үед уулзаж явсан, эдүгээ зөн билэгчийн талаар материалыг цуглуулдаг судлаач Андон Станковд гурав дахь нүдтэй байснаа түүнд аминчлан хэлж байжээ. Да Винчи хэрхэн бусдаас илүү сэтгэдэг байв Хүний биеийн анатомийг судалдаг байсан Леонардо да Винчи хүний тархинд нүдтэй холбоотой бөөрөнхий хэлбэртэй онцлог нэгэн зүйл байдгийг баталжээ.Үүгээр сансрын энергийн урсгал нэвтрэх цонх болдог бөгөөд бүтээх онгодын үүд гэж үзжээ. Будда бурхныг дүрслэхдээ хоёр хөмсгийн голд нь үнэт чулуугаар чимгэлдэг нь оргүй зүйл биш байх. Цэвэр ариун бодол, эрүүл ухаан нь бурхантай харилцах зүрх сэтгэл орших газар болдог гэж үздэг. Гурав дахь нүдийг илтгэсэн ийм зүйлийг Египетийн Сфинксээс ч харж болно. Йогчдын гайхамшиг Судалгаанд 40 йогчид оролцсон бөгөөд тэд нар нэгэн гайхалтай зүйлийг туршилтан дээр үзүүлжээ. Компьютерийн термографаар энгийн хүний нүдэнд үл үзэгдэх илчит туяаг нь буулгажээ.Уг гэрэл зурагт нүдний хоорондох багахан хэсэгт халалт өгч байгаа нь тодохой харагдаж байсан ба гэрэл үл нэвтрэх дугтуйнд хийсэн фото хальсыг тэдний магнай дээр нь тавьсны дараа түүн дээр захиалгат дүрс нь гарч ирдэг аж. Энэ үзэгдэл олон судлаачдыг гайхашруулж, тайлбарлаж үл чадах мухардалд оруулжээ. Гурав дахь нүд Ангаах ухааны сүүлийн үеийн судалгаагаар үнэхээр хүнд гурав дахь нүд байдгийг харуулж байна хэмээн ангаах ухааны дэд эрдэмтэн Валерий Григорьев хүлээн зөвшөөрчээ.Түүний хэлснээр гурав дахь нүд одоо ч бидэнд бий гэнэ. Ийм нүдний бүтэц хоёр сартай үр хөврөлийн завсрын тархины хэсэгт үүсдэг. Гэвч яваандаа хөгжил нь зогсч, епифиз болон хувирдаг аж. Епифиз гэдэг нь тархины гүнд нуугдах улаан хүрэн өнгийн хагас грамм үрээс ч бага жинтэй боргоцой хэлбэртэй бяцхан булчирхай юм. Энэ нь зөн билгийн үндсэн үүргээ алдсан ч бидний биологийн цаг буюу нойр солигдох болон сэрүүн байх эсэхийг жолооддог. Епифизийн ялгаруулдаг гормонууд нь бие организмын залуужуулах эд эсийг хариуцдаг юм байна. Гурав дахь нүдийг нээх олон арга байдаг хэдий ч анхаарал төвлөрүүлэх дасгалууд мөн бясалгалаар хөгжүүлэх нь хамгийн үр дүнтэй гэж багш нар зөвлөж байна.
Агуу нууцлаг байгууламж Бидний мэдэх агуу том нууцлаг байгууламжуудын нэрсийг доош нь цувруулан бичвэл цөөн биш мөрүүд болно. Зарим байгууламжыг барихад хүмүүн бидний гар бие оролцсон нь тодорхой хэдий ч хэдэн онд юунд зориулан барьсан гэх мэт шинжлэх ухаанч баттай мэдээлэлийн талаар одоог хүртэл дэлгээгүй байсан билээ. Ингээд энэхүү нууцуудаас та бүхэндээ хүргэж байна. Хятадын гэсэн тодотголтой цагаан хэрэм нь агуу том 5000 км урт, нисэх онгоцноос ч бvхэлдээ харагдахгvй. Цагаан хэрэм бол сансраас авсан зураг дээр маш тод vзэгддэг дэлхийн цорын ганц байгууламж. Цагаан хэрмийг зөвхөн агуу Чингис хаан, бас 1933 онд япончууд давсан удаатай. МЭӨ II зуунд Цагаан хэрмийг Хvннv зэрэг монгол аймгуудын довтолгооноос хамгаалан, нутгийнхаа хойт хилийг эмжин босгосон гэж бид мэднэ. Гэтэл Оросын Санкт-Петербург хотын эрдэмтэн В.И.Коробейников Цагаан хэрэмний vvслийн тухай маш хачирхалтай зүйлыг мэдээллээ. Тэрээр Хятадын хуучны гар бичмэлvvд дээр vндэслэсэн гэнэ. "Цагаан хэрмийг хятадууд бус бидний vл мэдэх өөр соёл иргэншил барьсан" гэж тэр баталж байна. Үнэн хэрэг дээрээ цагаан хэрэм нь дайн байлдааны зориулалтай баригдаагүй юм байна. Маш эрт vед харь гаригийнхан ирж байсан тухай он тооллын бичгvvдэд тэмдэглэжээ.Мэргэн, ухаалаг, хvнлэг "Тэнгэрийн хөвгvvд" ирэх болгонд сансрын ямар нэг vзэгдэл болдог. Хуанди алс холын Арслангийн оддын ордоос ирж, Алтан улсыг зуун жил удирдаад төрөлх од руугаа буцсан гэнэ.
Тэнгэрийн хөвгvvд тэр vед байтугай манай өндөр технологит vед ч гайхал төрvvлэм гайхамшигтай техник, төхөөрөмжvvдтэй иржээ. Тэнгэрийн хөвгvvд өнгөрсөн ба ирээдvйг мэддэг төдийгvй таталцлын хvч, соронзон орны нууцыг эзэмшдэг ажээ,Тэнгэрийн хөвгvvд "гал гаргасан луу" унаж, дэлхийгээс сансар луу асар хурдтай нисдэг.
Эрдэмтэн "Хятадын Цагаан хэрмийн план зурагт математикийн нарийн тооцоог кодолсоныг олжээ.Барьсан газар, урт, бvтэц нь цахилгаан соронзон харилцан vйлчлэлийн тухай Масквеллийн тэгшитгэлийн хариутай таардаг" юм байна. Экватор дэлхийг хоёр хуваадаг, гэхдээ тэнцvv бус Хойт хэсэгт хуурай газар илvv ноогддог.
Хэрэв дэлхийг яг тэн голоор хуваавал газар зvйн 30 дугаар параллелээр явна, гэхдээ экватор шиг шулуун бус. Тахирлан мурилзсан Хятадын Цагаан хэрэм Ляодуны хоолойгоос Хятадын гvн рvv 30 дугаар параллель дагуу явна. Тvvнийг цааш vргэлжлvvлбэл Египетийн Гизийн пирамидыг дайрна. Электро динамикийн онолын талаар өнөө vед ярьж эхэлсэн байтал энэ тухай манай эринээс өмнө, хоёр мянган жилийн тэртээ яаж мэдсэн юм бол? _______________________________________________________________ Бидний мэдэх Гизийн пирамидуудын оройнууд 3н марал одны байрлалтай хэрхэн таарч байгааг харна уу! _____________________________________________________________ Египетийн пирамидууд орчлон ертөнцvvдийн хооронд антенн резонаторын vvрэг гvйцэттэдэг гэнэ. Далайн усан доор байх пирамидууд , марс болон саран дээрх пирамидуудын хооронд үүсгэж байгаа өнцөгүүд үүнтэй ямар нэгэн холбоотой биш гэж үү? Харин нэгэн зүйлийг сүүлд хэлхэд харь гарагийн янз бvрийн учралуудын тухайд хvн төрөлхтөн төдийлөн итгэдэггvй ч... бидний шинжлэх ухаан одоо ч баталаагүй олон зүйлийг тэд манай ертөнцөд тодоос тод vлдээсээр л байдаг.
Буддизм, Үл танигдах нисдэг биетүүд
Буддизмын урлаг болон сүм хийдүүдэд сансарын хөлөгний дүрсийг үзүүлсэн байдгийг эртний эрдэм номтой мэргэд болон сударуудад тайлбарлахдаа тэнгэрээс ирж биднийг бий болгосон бүтээгчдийн дүрс гэж бичсэн байдаг байна. Эдгээр дүрсүүдийг бүх талаар нь буддын шашинтай орон болох Түвд, Хятад, Энэтхэг гэх мэт олон орны эртний бүтээлүүдээс харж болно. Манай Монголын эртний бичмэлүүдэд энэ талаар мөн бичсэн байдаг бөгөөд одоо ч гэсэн бидний үүсэл гарвал ёс заншилд бахархал болсон хэвээрээ байна. Дээд тэнгэрээс заяат төрсөн гэсэн үгс бидний чихэнд чимэглэж байдаг. Бөөгийн ёс заншил ба бидний үүсэл гарвалыг Дээд тэнгэрээс заяат төрсөн гэж дахин дахин мэдрүүлсээр ирсэн нь Монгол хүн болж төрсөнөөрөө бахархах омогшилд жин нэмдэг. Бөөгийн ёс заншил нь хүн үүсэн бий болход хамт үүссэн хамгийн анхны ёс заншил гэж үздэг. Хадны сүг зурагуудад энэ нь тодорхой харагддаг. Монголын Хойд цэнхэрийн агуй, Ишгин толгой, Жавхлант хайрхан, Чандмань хар үзүүр, Рашаан хад зэрэг газраас олдсон хадны зургийг судалсан дотоод , гадаадын эрдэмтэд, дэлхийд хадны зураг анх үүсч хөгжсөн буюу өөрөөр хэлбэл дээд палеолитын үе буюу чулуун зэвсгийн үед Монгол оронд хадны зураг үүсчээ гэдгийг баталдаг. Тиймээс судлаачид, ‘’Монгол орон бол хүн төрөлхтөний урлаг үүсч хөгжсөн дэлхийн нэгэн голомт юм’’ гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Одоо Жавхлант хайрханы хадны сүг зурагуудад бөө болон нисдэг хөлөгнүүдийг хэрхэн дүрсэлсэн болхыг анхааран харна уу! Доорх хадны зургуудаас хархад толгойдоо өмсгөл (антеннтай) өмссөн хүмүүс нь бөөг дүрсэлсэн зурагнаас илт ялгагдаж байгааг харж болно. Энэхүү хадны зургийг Италийн Вал Камоника хэмээх хаднаас авсан бөгөөд европийн тоололоор Христийн мэндлэхээс өмнөх 10.000 жилд хамаардаг. Толгойдоо өмсгөл өмссөн 2 хүн гартаа ямар нэгэн багаж шиг зүйл барьсан байна. Та энэ номыг өөрийнхөө төрсөн өдрөөр өөртөө зориулж аваарай. Таны ширээний ном болно гэдэгт итгэж байна.
Үл таних нисдэг биетүүд 2р хэсэг
2. Энэ хоёр сонирхолтой объект нь 1350 онд бүтээгдсэн "The crucifixion" нэртэй ханы зураг дээр дүрслэгдсэн байдаг. Энэ зураг нь Югославын Косова дахь «Visoki Descani»-ий нэртэй сvмийн тахилын ширээний дээр байдаг. 3. Энэ зургийн 15-р зуунд зураач Domenico Ghirlandino бvтээсэн бөгөөд "The Madonna with Saint Giovannino" гэсэн нэртэй. Зураг нь Флоренцийн «Palazzo Vecchio»-д байдаг. Мариягийн мөрөн дээр диск хэлбэртэй объект дvрслэсэн байна. Доод хэсэгт зурагны томруулсан хэсэг дээр нисдэг объектийг ширтэн зогсож байгаа эрэгтэй хvн, нохой хоёрыг дvрслэжээ. 4. Фламандын зураач Aert De Gelder ийн бvтээл "The Baptism of Christ" нэртэй энэ зураг дээр диск хэлбэртэй нисдэг биет Исусийн толгой дээр гэрэл тусгаж байна. 1710 онд бvтээгдсэн энэ зураг Кембрижийн «Fitzwilliam» vзэсгэлэнтэй дэлгээтэй байдаг.
5. Египетийн Abydos-оос олдсон зураг. Зарим зураг нь орчин vед өргөнөөр ашигладаж байгаа техникийн хэрэгсэл болон vл мэдэгдэх нисдэг биетvvдтэй тун төстэй. Дээрх зурагнуудаас хархад европод ихэвчлэн харийханы талаар библи болон бусад судартаа маш товчхон оруулсан байдаг. Ихэвчлэн харийхан буюу бурханы тухай буруу тайлбарлан дүрслэн харуулдаг байсан бол азид, тэр дундаа буддизмын эртний судар бичгүүдэд хүмүүс болон харийханы( бурхан )талаарх харилцаа холбоог дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг байна.