сүүлийн үеийн мэдээ
".. .42 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй хөгжмийн зохиолч Ананд бялууныхаа лааг үлээхдээ "Гал халуун хайр дурлалтай учруулж өгөөч" гэж сэтгэлдээ шивнэнэ. Гэвч найз нөхөдтэйгөө баярлахаас илүү ганцаараа байхыг хүссэн түүнийг гэртээ ирэхэд үл таних эмэгтэйгээс төрсөн өдөр болгоноор нь ирдэг цагаан сарнайн баглаа, дугтуйтай захидлын хамт угтав. Бүсгүйчүүдийг бээлий мэт сольдог Анандад хайр сэтгэлээ өгсөн эмэгтэй байсангүй. Харин энэ шөнө бүх л амьдралынхаа туршид чин сэтгэлээсээ хайрласан ч, танигдаж амжаагүй нэгэн бүсгүйн захидал түүнд бүх нууцаа дэлгэнэ...
Амьдрал гэгч сэлүүргүй завинд суусан бүсгүй хүний сэтгэл, зүрх юунд тэмүүлж, яаж цохилж, юу хүсч, мөрөөдөж байдаг юм бэ. Хүнд хэцүү, өвчин зовлон, үхэл хагацал бүхнийг сөрж чаддаг эмэгтэй хүний сэтгэлийг тэжээгч цорын ганц зүйл нь юу вэ. Энэ бүхний хариултыг кино театрт очиж мэдээрэй....
download link: -Татах [mediafire.com] & [4shared.com] & [share.gogo.mn] (Дууны үгтэй .mp3 дуу)
Үг. Х.Болор-Эрдэнэ Ая. Ц.Байдраг
Үл таних эмэгтэй
/киноны дуу/
Амьдарч байсныг минь
Мэдээгүй ээ, чи
Хайрлаж байсныг минь
Анзаараагүй ээ.
Харанхуйд нуугдсан
Сэтгэлээ би нээж
Хайрын энэ захиагаа
Нулимсаараа чамд бичлээ.
Дахилт:
Хаалганы чинь цаана даарсан зүрх
Хаашаа цохилдогийг чи мэдэх үү?
Чамайг хайрласан тэр л өдрүүд
Ганцхан минийх байлаа
Чиний хэлээгүй хайрын үг
Цэцэг болон ургасан.
Минийх болоогүй чиний өлмийд
Хайраа би чинь дэлгэсэн.
Зүүдэнд чинь сонсогдсон
Аялгуу байлаа.
Сүүдэрт чинь нуугдсан
Гэрэл байлаа би.
Балчирхан зүрхэндээ
Чамайг хайрласан
Багынхаа мөрөөдлөөс би
Аз жаргалаа олсоон.
Харцанд минь нуугдсан
Хайрын гэрлийг
Анзаарч хараагүй ч
Гомдоогүй ээ, би
Дурласан бүсгүйн үгийг
Санаж яваарай, гуйя
Хэзээ ч, бас хэн ч чамайг
Над шиг хайрлахгүй ээ.