*****************************************
Мэргэжилтэнүүд хүүхдийг эхээс хэрхэн эрүүл, саруул, чийрэг төрүүлэхээс гадна төрөөгүй байхад нь зарим удамшлын өвчнөөс сэргийлдэг хөгжимийн өвөрмөц эмчилгээг судалж олсон байна.
Хүүхэд эхийн хэвлийд байхдаа хөгжим сонсож чаддагийг өвөрмөц хэт авианы сканнерийн тусламжтайгаар жирэмсэн эмэгтэйчүүдийг судалж тогтоожээ.
Судалгааны явцад хүүхдэд ямар нэг хөгжмийн хэсгийг сонсгоход уураг тархины идэвхжил нь ихэсч, тухайн хөгжмийн аялгууг тогтоодог байна.
Ураг хөгжмийг сонсоод зогсохгүй сэтгэлийн хөдлөлөө илэрхийлдэг гэнэ. Намуун тайван аялгуу сонсвол гунигтай болдог, харин хөгжилтэй ая сонсвол баярладаг.
Ураг 3 сар орчимтойгоос эхлэн хамгийн сайн сонсож сэтгэлийн хөдлөлөө илэрхийлж чаддаг. Иймд ирээдүйн эхчүүд төрөхөөсөө хагас сарын өмнөөс хүүхэддээ ямар нэг ардын юмуу сонгодог хөгжим сонсгож байвал таны хүүхдийн эрүүл мэндэд их нөлөөтэй.
Мөн төрөөд долоо хоносон хүүхэд бүүвэйн дуу сонсоод тайвширч байгаад огцом хэмнэлтэй хөнгөн хөгжим сонсвол уур уцаар нь ихсэж хоолондоо мууддаг байна.