Ардын урлаг
2011-05-18,16:49
Исгэрэх урлаг
Салхины урсгал, шувуудын жиргээ, хулганы шившрэлт, элээний янцгаалт зэрэг тэргүүтэн нь, исгэрэх урлагийн язгуур нь болой. Монголчууд бүгчим халуунд салхи үүсгэх үүднээс исгэрдэг, адуу малаа тайван тавтай услахын тулд исгэрнэ. Түгээмэл шинжээрээ аль ч дууг сэнгэнэтэл исгэрдэг нь ялангуяа адуучин эрчүүдэд ихэвчилэн үзэгддэг. Хонь малаа хотлуулахад ч исгэрдэг. Харин гэрт исгэрхийг цээрлэдэг.
Судлаачид исгэрээг төрлөөр ангилсан байдаг. Үүнд: Шүдний, уруулын, тагнайн гэж хуваажээ.
Судлаачид исгэрээг төрлөөр ангилсан байдаг. Үүнд: Шүдний, уруулын, тагнайн гэж хуваажээ.
Шүдний исгэрээг доод шүдний дунд хэсэгт, хэлний үзүүрийг тулгасхийн жавьжаа чангаруулан, амьсгалын түрэлтээр сийгүүлэн исгэрдэг. Шүдний исгэргээний өнгө аяс нь дээд өнгөдөө Лимбэ адил гайхалтай дуу гарна.
Уруулын исгэрээг, хоёр уруулан цомбойлгон чангаруулж, хэлээ доод шүдний аагт, тулгасхийн, исгэрдэг. Уруулын исгэрээ нь дунд чилхандаа цэвэр тунгалаг чөлөөтэй өнгөөр гарахдаа хүч төдийл их шаарддаггүй.
Тагнайн исгэрээг тэр болгон хүн, хийгээд байдаггүй, учир нь хэлний үзүүрийг тагнайн дунд хэсэгт матийлган эргүүлэх байдлаар, шахалт үүсгэн, амьсгалын түрэлт нь нилээд хүч шаарддаг тул, хүндрэлтэй байдгаас тэр. Судлаачид тагнайн исгэргээг хөөмийлэхүйн ур дүйтэй ойролцоо гэдэг.
бичсэн: saki111 төрөл: Хичээлд хэрэгтэй сэдэв |