Хөгжим миний хэл
Шинэ сэтгэгдлүүд
Миний чат
бичлэгт
vaanchig (зочин):
dajgui blog bolj gehsee zurgiig chini uzeh geed bil law chadsangui nadaa zaagaad ogoorei oor goyo..
Бичлэг тандагч
Сэтгэгдэл тандагч
87422 удаа нээгдэв.
2009 ©
Хөгжим миний хэл
Бүжгийн урлаг
2011-05-18,16:42
Бүжиг наадам
Бөө, Цамын бүжиг
Цаатан бөө
Бөө мөргөл нь анхны хүй нэгдлийн нийгмийн эцгийн эрхэт ёсны үед бий болсон бөгөөд түүнд уул, ус, шүтэх зэрэг анхны сүсэг бишрэлийн хэлбэрүүд шингэсэн байдаг. Цаатан ардын бөө мөргөлийн ёс, хэв заншилд ч эдгээр зүйлүүд шингэсэн байдаг. Бөө мөргөл үүсэхийн хамт онгон савдагтай уулзаж ярилцдаг тусгай хүмүүс гарч ирсэн нь одоогийн бөө, удган нарын дээд овог байжээ.
Бөө мөргөл харийн шашны шинжээр анх бий болохдоо тэр үеийн нийгмийн материаллаг ахуйгаас үүссэн тул үйлдэх ёс, эд хэрэгсэл цөм бөө мөргөлийн үүднээс тайлбартай болжээ. Цаатан бөөгийн малгай нь хүрэн өнгийн эдээр хийсэн, дотор талийг бөс давуугаар давхарласан, нүүрэн талын гол дунд хүний нүүр дүрслэн хатгаж, хоёр талд нь чихний дүрс хийнэ. Малгайн хоёр хажуугаар тус бүрд хоёроос гурван ширхэг хонх уяна. Малгайн дээд ирмэгээр 7-9 ширхэг бүргэд юмуу сойрын өд хатгаж, доод ирмэгт нь нүүр таглахуйцаар цацаг унжуулна.
Заарин удганы бөөлөх үед өмсөх дээлийг хуяг гэж нэрлэдэг. Дээлийн хийц хэлбэр нь ерийн дээлээс ялгагдахгүй гөрөөсний арьсаар хийдэг. Дээлийн доод хормойг тойруулан цацаг манджиг зүүнэ. Дээлнийхээ ард мөрний орчим тус бүр хоёр ширхэгээр гурван ширхэг хэсэг өд хадаж, түүнээс 3 ширхэг хонхинуур хадна., 2 талын үзүүрээс суга уруу унжсан байдлаар 2 хэрэмний арьс уядаг. Дээлийн ар голоос зүүн мөргөл манджиг унжуулж, голын сүүл манджигт ан амьтны дүрс давуугаар хайчлан дээрээс доош наадаг. Бөгс орчмын хавиас хонь, ямааны ноос томж, өнгийн давуугаар өнгөлсөн нарийн урт рууз манджиг уяна. Бүгд 81 ширхэг манджиг байх ёстой гэдэг.
Дээлийн зүүн мөрөнд тамхины сав зүүсэн, ар нурууны голд жижиг хонхнууд, сүх, холбого, нум, сум зэрэг зүйлүүдийг бэхэлдэг. Нум, сум, Сүх зэрэг зүйлүүд бол бөө рүн харь оронд очоод хортон, хар санаатан, догшин ширүүн онгодоос биеэ хамгаалж нум саадгаа авч яваа дүр үзүүлнэ. 81 ширхэг манджиг бол баруун зүүн тэнгэрийн эзэд болох учир тэдний тоогоор хийсэн байна. Холбого хонхинуур нь бөө онгодын хараал зүрэл хийхэд тэдний төлөөнөөс явдаг зүйл болно.
Цам
Жил бүрийн зуны сүүл сарын шинийн дөрвөнд Нийслэл хүрээний тахилын цам бүжиглүүлэх, Шинийн есөнд их цам гаргах, тахар дором залах, уулсын тэнгэр тайх зэрэг ихээхэн тахилга ёслол болоход бөх барилдуулдаг байв. Тахилын цам, их цам харайхад оролцогсод энгийн яамлах хурах ёсоор ирдэг. Харин бат-оршил өргөх ёслолд бол ихэд яамлах хурах ёсоор бараалхдаг аж. Хүрээний их цамд 108 баг гарах бөгөөд тэдгээр нь их төлөв 10 хангал тэдний нөхөд сэлт болно. Нөгөөх тахилын цамд нь21 дарь-эх гардаг аж.
Харин шахав гэдэг нь өвлийн дунд сарын 29-нд болдог цам юм. Ерөөс цам хэмээх нь шашин, амьтан дайсныг дарах зан үйл бөгөөд энэ уншлага нь дэлгэрэнгүй (жахар жүдүг), дунд (жахар сүргү), хураангуй (дүгжүв буюу Чойжоогийн сор) гэсэн янз байдаг.
Цам гэдэг нь Буддийн үлгэр домгийн уран сэтгэмжийн дүрүүдийг биетээр үзүүлж бурхан чөтгөр, буян нүгэлийг сүсэгтэн олонд ухуулах, шашин уран сайхны үзүүллэг юм. Монголд үлэмж дэлгэрсэн цамын төрөл нь: Их хөлгөний шашинтны урлагт дэлгэр гардаг арван хангал (догшид)-ын цам жахар цам буюу 21 дарь-эхийн цам болох Чогор хийгээд гэсэрийн цам, бухан цам зэрэг болно.
Цам нь голдуу нэгэн онц туршил тааралдсан тээр саадыг арилгах зорилго бүхий болно. Монголын олон хүрээ хийдээс Да хүрээ, Эрдэнэ зуугийн цам гойд алдартай байв. Цам бүжиглүүлэх үйлс орон хүрээнд бүхий л нутаг усны эр эм, лам хар бүгд цугларан уул үзүүллэгийг үздэг байлаа. Мөн хошуу алслан явж цамд очих нь ч байв. Цам нь ихэвчлэн зуны сүүл хийгээд оны эцсээр тохиолдож байв.
бичсэн: saki111 төрөл:
Хичээлд хэрэгтэй сэдэв
|
(0) Сэтгэгдэл
|
найздаа илгээх
| Уншсан: 1507 удаа
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Бүртгэлээр бичих
Зочиноор бичих
Сэтгэгдэл бичигдэхэд мэйлээр мэдэгдэл авах
оруулах
Эхлэл
|
<< өмнөх
| Нийт: 37-с 6-р хуудас. |
дараах >>
Ангилал
Соёл урлаг
Зөвөлгөө
Чөлөөт сэдэв ккк
гэрийн даалгавар
цахим хэрэглэгдэхүүн
цахим судалгаа
бие даалт
Цахим хичээл
Видео бичлэг
Цахим тест
Цахим нэгж
Сонсох хөгжим
Шалгалтын сэдэв 4-9-р анги
Хичээлд хэрэгтэй сэдэв
Шинэ бичлэгүүд
(гарчиггүй)
ороод унш
Ардын урлаг
Үгүүлэхийн эрхтний шүтэлцээ бүхий урлаг
Орчин үеийн урлаг
Бүжгийн урлаг
Монгол ардын хөгжмийн зэмсэг
Хүнтэй холбоотой язгуур уриа дуудлага
Монгол ардын хөгжмийн зэмсэг
Мандухай цэцэн хатан
Хөгжим бол сэтгэлийг хөдөлгөгч агуу их хүч юм
(гарчиггүй)
Соль түлхүүр
Нот
жишиг даалгавар
>>Архив...