Хүнтэй холбоотой язгуур уриа дуудлага
2011-05-18,16:06
Бөхийн цол
Монголчуудын бахархал болсон, эрийн гурван наадам эртнээс уламжлалтай, бөгөөд өргөн дэлгэр ёслол төгөлдөр тэмдэглэж иржээ. Эртний овог аймаг бий болсон цагаас, эр бяртнаа шалгаруулан хүч үзүүлдэг байсан ажээ. Бүүр Y- IY зууны үед Түрэг Киданд бөх барилдуулж байжээ. Нууц товчоонд үгүүлснээр “Бурибөх, Бэлгүтэй” хэмээх асар хүчтэнгүүд байсныг яруу сайхнаар зүйрлэн үзүүлсэн байдаг.
Хожим арван засаг, долоон хошуу даншиг наадам, ардын засгийн үеүүдэд алдар цуугаа мандуулсан аварга, арслан заан начингууд олон зуу мянгаараа төрөн гарч, тэднийг домоглон хэлэлцэж, бахархан хэлэлцдэг. Монгол үндэсний бөх дэг журамтай, ёс горимийн олон үйлдэлтэй, барилдахуйн уран хурц мэхүүдтэй, малгай, далбай, шуудаг, гутал зэрэг өмсгөл нь үндэсний хэв донжтой, үг аялгын уран цэцээр утга төгс, гараа дэвээ шаваа, өрөө, буулга авар зэрэг сонин үйлдлүүдтэй байдаг нь Монгол бөхийн үндэсний онцлог шинж юм.
Энэ бүхний дотроос бөхчүүдийн үйл хөдлөлд тохирсон цол дуудлага хэмээх аялага нь Монголчуудын дуун ухааны өвөрмөц нэгэн хувилбар болой. Бөхийн цол нь баруун зүүний магнайд байгаа аварга аслангуудынхаа алдар цол гуншинг алдаршуулан дуудаж, хийморь цогийг бадраан өгдөг ажээ. Бөхийн цол дуудлага нь
а. Бөх амлах сонсгол дуудлага.
б. Аварга арслангуудын цол гуншингийн үндсэн дуудлага.
в, бөх амласан тухай дуудлага юм.
Эдгээр дуудлагууд нь нэг өнгөн дээр, дууддаг боловч, цуурай хадуулан, дуурсгах маягаар, хангинуулж, хүнгэнүүлж бөхийн сүр хүчийг бадруулан, үе үе хүчтэй хувь дээр цохилого хийхийн зэрэгцээгээр, нэг өнгөн дээр уртаар эгшиглүүлэн барьж цуурайтуулдаг. Цолыг их хөгөөр / мажор/ дуудна. Бөхийг дэвэн дэвсээр асарын зүг дэвэн явахад /гарааны үед/ засуулч цолыг дуудсаар явах нь бий билээ.